ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ


  1. Нийтлэг үндэслэл

    1. embainuu.mn сайт болон iOS, Android үйлдлийн системтэй гар утасны програм /цаашид нийтэд нь “систем” гэх/ нь Орион системс ХХК -ийн /цаашид “Систем эзэмшигч” гэх/ өмч болно. Системийн лого, нэр, бусад загварыг хуулбарлан олшруулах, дуурайх, өөр бусад зүйлд хууль бусаар ашиглахыг хориглоно. Системээс татан авсан, хуулбарласан, ашигласан бүх мэдээлэлтэй холбоотой маргааныг Монгол улсын оюуны өмчийн хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

    2. Энэхүү нөхцөл нь системийн үйлчилгээг авч буй хувь хүн (цаашид Хэрэглэгчгэх) системээр үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

    3. Хэрэв Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол embainuu.mn сайтыг орхин, гар утасны програмыг устгахыг зөвлөж байна. Системийн үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. Системээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

    4. Систем дэх аль нэг үйлчилгээг ашиглаж эхлэх, гар утасны програм суулгах эсвэл бүртгүүлснээр Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд системийн үйлчилгээг авах эрхгүй болно.

    5. Энэхүү Системээр Хэрэглэгч нь Орион програм ашигладаг бөгөөд Системд бүртгэлтэй эмийн сангууд /цаашид “Эмийн сан” гэх/ -аас онлайнаар эм бараа хайх, олдсон эм барааг борлуулагч Эмийн сангийн холбогдох мэдээллийг харуулах /цаашид “Онлайн хайлт” гэх/ үйлчилгээг авах бөгөөд энэхүү нөхцөл, журам нь Онлайн хайлт хийхтэй холбоотой үүсэх Хэрэглэгч, Систем эзэмшигч болон Эмийн сан /хамтад нь “Талууд” гэх/ хоорондын харилцааг зохицуулахад оршино.

    6. Хэрэглэгч болон Эмийн сангийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Систем эзэмшигчийн оролцоогүйгээр явагддаг болно. Систем эзэмшигч нь эм бараа болон Эмийн сангийн мэдээлэл байршуулах хайлтын платформоор л хангадаг болно.


  2. Талуудын эрх, үүрэг

    1. Системийн бүх үйл ажиллагаа нь автоматаар хийгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ, үлдэгдэл зэрэг мэдээллийг Системд бүртгэлтэй Эмийн сангийн Орион програмаас автоматаар татаж шинэчлэх бөгөөд 24 цагийн үйл ажиллагаатай байна.

    2. Системийн аливаа алдаа, доголдол, эрчим хүчний саатал, серверийн ачаалал зэргээс шалтгаалсан асуудал үүсэх нөхцөлд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр бараа бүтээгдэхүүний үнэ, мэдээллийг өөрчлөх, Онлайн хайлтын үйл ажиллагааг хэвийн болгоход шаардлагатай засвар үйлчилгээг хийх, үйл ажиллагааг түр зогсоох, тасалдуулах магадлалтай.

    3. Эмийн сан нь Систем дээр байршуулсан өөрийн бараа бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээллийн шинэчлэлийг бүрэн хариуцна.

    4. Систем нь дараах зорилготой. Үүнд:

      1. Хэрэглэгч нь Эмийн сангийн эм бараа бүтээгдэхүүнийг Онлайнаар хайх, холбогдох мэдээлэл авах.

      2. Эмийн сан нь Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний талаар болон өөрийн хаяг байршил, ажлын цаг болон бусад холбогдох мэдээлэл өгөх.

    5. Систем дээрх бүтээгдэхүүний өнгө, зураг хэрэглэгч таны ашиглаж буй дэлгэцийн чанараас шалтгаалан бодит байдлаас харьцангуй өөр харагдах магадлалтай.

    6. Эмийн сан өөрийн үнийн бодлогыг барих бөгөөд Систем дээр байршуулсан бараа бүтээгдэхүүний мэдээллийн үнэн зөв байдлыг Эмийн сан бүрэн хариуцна.

    7. Тусгай жортой /Сэтгэцэд нөлөөт, Мансууруулах/ эмийн Онлайн хайлт хийсэн хэрэглэгч нь тухайн эмийг худалдаалж буй Эмийн санг Монгол улсад бүртгэлтэй эмийн сан эсэхийг өөрөө хариуцан шалгаж баталгаажуулах ба үүнтэй холбоотой үүсэх асуудлыг Эмийн сан бүрэн хариуцна.

    8. Эм, эмийн бүтээгдэхүүн нь хадгалах тусгай нөхцөл, шаардлага бүхий онцгой бүтээгдэхүүн тул хэрэглэгчдийн гар дээр очсон цагаас эхлэн эм, эмийн бүтээгдэхүүнийг буцаах, солих боломжгүй.

    9. Системээр 16 болон түүнээс дээш насны Хэрэглэгч Онлайн хайлт хийх эрхтэй. Түүнээс бага насны хэрэглэгч Онлайн хайлт хийсэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцлагыг бүрэн хүлээнэ.

    10. Системд Хэрэглэгчийн болон Эмийн сангийн оруулж буй аливаа мэдээлэл зохистой байх шаардлагатай ба харилцааны соёлгүй, бүдүүлэг, хувийн амьдралын талаар илэн далангүй байдалтай, бусдыг доромжилсон, өөрийн үзэл бодлыг шахсан гэх мэтээр бусдыг хүндлээгүй зураг, дүрс бичлэг, линк-холбоос оруулсан тохиолдолд Систем эзэмшигч тухайн мэдээллийг устгах эрхтэй ба цаашид энэ байдал үргэлжилсэн тохиолдолд Систем эзэмшигч холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээг авах эрхтэй.

    11. Хэрэглэгч нь Системийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа зэргийг ирүүлэх эрхтэй. Шинэ бараа бүтээгдэхүүн захиалах хүсэлт, аливаа бүтээгдэхүүний шүүмж, сайшаал зэргийг бичиж нийтлэх эрхтэй.

    12. Хэрэглэгч болон Эмийн сан хоорондын утсаар болон бусад хэлбэрээр хийж буй аливаа харилцаанд Систем эзэмшигч хариуцлага хүлээхгүй.

    13. Систем эзэмшигч нь Эмийн сангийн оруулсан эм барааны мэдээллийг холбогдох зургийн хамт Сайтын сурталчилгааны зорилгоор нийтлэх эрхтэй. Үүнд Эмийн сангийн зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд ямар нэгэн мөнгөн урамшуулал Эмийн санд олгогдохгүй болно.

    14. Систем эзэмшигч нь Эмийн сангийн оруулсан эм барааны мэдээллийн үнэн зөв болохыг нотлох баримтыг Эмийн сангаас шаардах эрхтэй. Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны хувьд Эмийн сан нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахдаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг Систем эзэмшигчид үзүүлэх үүрэгтэй.

    15. Системийг ашигласнаар, Хэрэглэгч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг үүрнэ. Эмийн сангийн оруулсан эм барааны мэдээллийн утга агуулга, сайтын холбоос болон зарын тайлбарт Систем эзэмшигч хариуцлага үүрэхгүй болно.

    16. Систем эзэмшигч нь Хэрэглэгч болон Эмийн сан хоорондын худалдан авалтын зохион байгуулагч биш болно. Систем нь Эмийн сангийн хуулиар зөвшөөрөгдсөн бараа, үйлчилгээг хүссэн үедээ, дурын газраас, хүссэн үнээр худалдах болон худалдан авах боломжийг бусад Хэрэглэгчдэд олгох зорилготой харилцаа холбооны платформ юм.

    17. Систем эзэмшигч нь Эмийн сангийн эм барааны мэдээллийн бодит байдлыг хянах боломжгүй юм. Систем эзэмшигч нь хэлцэл хийгч талуудын аливаа нэгэн зохисгүй зан, эсвэл гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй бөгөөд Хэрэглэгч болон Эмийн сангийн хооронд гарсан маргаан, зөрчил нь Систем эзэмшигчийн оролцоогүйгээр тэдний хооронд шийдвэрлэгдэнэ.

    18. Гаднаас хууль бусаар Системд нэвтрэн түүний серверийг болон Хэрэглэгчдийн болон Эмийн сангийн мэдээлэл ашиглах, түүнчлэн системээр дамжуулан вирус, Trojan, г.м. тараасан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

    19. Системд байршсан бараа/үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хуулиар зөвшөөрөгдсөн байдал болон тайлбартайгаа нийцэх асуудал Систем эзэмшигчийн хяналтаас гадуур байгаа болно.

    20. Хэрэглэгч системийг ашиглаж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Эм барааны эзэн нь дурдсан чадваргүй эсвэл өөр хуулийн этгээдийн дүр эсгэж байж болохыг анхаарна уу. Хэрэглэгч системийг хэрэглэснээр дээрх эрсдэлийг болон бусад Хэрэглэгчийн үйлдэлд Систем эзэмшигч хариуцлага үүрэхгүй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

    21. Хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага үүрнэ.

    22. Хэрэглэгчийн өөрийн эрх ашгийг өөр нэгэн Хэрэглэгч эсвэл Эмийн сан зөрчсөн тохиолдлыг Систем эзэмшигчид мэдэгдэх эрхтэй. Хэрэглэгчийн гомдол бодит болох нь тогтоогдвол Систем эзэмшигч нь өөрийн үзсэнээр хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрхтэй.

    23. Хэрэглэгч болон Эмийн сан нь Системийг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг Систем эзэмшигч хариуцахгүй болно.

    24. Эмийн сан нь өөрийн бүртгэлийг Систем эзэмшигчид урдьчилан мэдэгдэлгүй, тайлбар өгөлгүйгээр Системээс хасах эрхтэй.

    25. Систем эзэмшигч нь урдьчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар доорх интернет хаяг дээр байршсан өдрөөс даган мөрдөгдөнө. Үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр найруулга https://www.embainuu.mn/rules/ хаяг дээр байрлана.


  3. Бусад заалт

    1. Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч болон Эмийн сан Систем ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.

    2. Хэрэглэгчийн санал хүсэлт, асуулт, лавлагааг 88106317, 99768374, 88014175 дугаарын утсаар ажлын цагаар хүлээн авна.

    3. Хэрэглэгч болон Эмийн сангаас гарсан гомдол, маргаантай асуудлыг энэхүү үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

    4. Систем эзэмшигч нь Онлайн хайлтын болон бусад журамд өөрчлөлт оруулах эрхтэй ба тухайн өөрчлөлт нь тэр даруй хүчинтэй болно.